"Монгол Улсын иргэд БНХАУ-ын онгоцоор зорчих үедээ бүхээгт электрон тамхи татсан хоёр тохиолдол гарсан" гэж ГХЯ-наас мэдээллээ

"Монгол Улсын иргэд БНХАУ-ын онгоцоор зорчих үедээ бүхээгт электрон тамхи татсан хоёр тохиолдол гарсан" гэж ГХЯ-наас мэдээллээ

БНХАУ-ын агаарын тээврийн компаниар үйлчлүүлж буй хүмүүс онгоцны бүхээгт электрон тамхи татахыг хориглосон. Улмаар онгоцны бүхээгт электрон тамхи татсан иргэнийг торгох болоод хорих ялаар шийтгэнэ гэж БНХАУ-ын тал мэдэгдсэн. 

Тэгвэл энэ талаар манай Гадаад харилцааны яамнаас, "Манай улсын иргэд 2024 он гарснаас хойш БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан хоёр тохиолдол гарсантай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Тодруулбал, "онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно" гэж мэдээллээ.