ЦЕГ: Иргэдийг "Гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамруулна" хэмээн иргэний дансанд хууль бусаар нэвтэрч, залилж байна

ЦЕГ: Иргэдийг "Гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамруулна" хэмээн иргэний дансанд хууль бусаар нэвтэрч, залилж байна

Олон нийтийн цахим сүлжээнд Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ үнэ төлбөргүй авах боломжтой тул энэхүү албан боломжийг ашиглан хувийн мессежээр "Тийм" гэж бичээрэй. Мөн "Азтай" гэж бичсэн хүн бүр гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамрагдах болно гэх мэт хуурамч хаягаас бичсэн мэдээлэлд иргэд олноороо “Тийм”, “Ок”, “Азтай”, “Мэдээлэл авъя” гэж хариу үйлдэл үзүүлэн хувийн мэдээллээ алдаж байна. Улмаар тухайн хуурамч хаягаас иргэний хувийн мэдээллээр дамжуулан банкны данс, карт зэрэгт хууль бусаар нэвтэрч, залилах гэмт хэрэг үйлдэж буй.

Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй банк, санхүүгийн байгууллага хэзээ ч иргэд рүү олон нийтийн цахим сүлжээгээр холбоос линк, нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг авахыг хүссэн асуумж илгээж, харилцдаггүй. Иймд энэ мэт хуурамч хаягаас ирж буй мэдээлэлд автахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.