Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар холбогдож шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар холбогдож шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүссэн байна. Мөн Монголын нийт ард түмэнд шинэ жилийн баярын мэнд хүргэж, Монгол Улсад хөгжил дэвшил, сайн сайхныг хүсье гэжээ.

Хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сард БНХАУ-д болсон "Бүс ба зам" чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж, байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төсөл, худалдааны татвар бууруулах асуудал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх зэрэг мега төслүүдийг эцэслэн тохирсон юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хөрш хоёр улсын төрийн тэргүүн нарт энэ жил Монгол Улсад төрийн айлчлал хийх албан ёсны урилга өгөөд байгаа юм.