АН: Сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэлтэй байна

АН: Сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэлтэй байна

Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж болзошгүй талаар мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, сонгуулийн үеэр олон дагагчтай олны танил, инфлүүзрүүд аль нэгэн нам эвсэл, нэр дэвшигчийг дэмжихээр болбол тухайн хороо, дүүрэгтээ өөрийн цахим хаягаа бүртгүүлэх ёстой гэсэн хуулийн зүйл, заалт бий. Энэ талаар 2024.01.05-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сэтгүүлч, олон нийтэд мэдэгдэл хийсэн.

Гэсэн хэдий ч өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны улс төрийн намуудтай хийсэн мэдээллээр хэн нэг нэр дэвшигчийг дэмжсэн олон дагагч бүхий хүн ямар нэг шийтгэл хүлээхгүй гэж мэдэгдсэн нь ойлголтын зөрүүг бий болгож, эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

Өөрөөр хэлбэл, хувь хүн аливаа нэр дэвшигчдийг дэмжиж үзэл бодлооо илэрхийлбэл тухайн иргэн хохирох нөхцөл байдал үүсээд байна. Хэн нэг иргэн санаатай болон санамсаргүй үйлдлийнхээ төлөө 10 хүртэлх саяар торгуулах эрсдэл хүлээж болзошгүй байна. Тиймд олон дагагчтай хүн гэдэг тодорхойлолтыг маш тодорхой болгох шаардлагатай гэдгийг тэд хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдлээ. 

ҮЗЭХ: