ВИДЕО: Н.Алтанхуяг УИХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болжээ

ВИДЕО: Н.Алтанхуяг УИХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр /2024.01.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөнө хэмээн мэдэгдлээ. Учир нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2020 оны сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшиж, парламентад сонгогдсон нэгэн юм.

Харин түүнийг энэ жил Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшин өрсөлдөнө гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр, "Би АН-аас нэр дэвшинэ. 2020 онд намайг хасаж, би намгүй болсон учир бие дааж өрсөлдсөн. Би энэ намыг байгуулсан хүмүүсийн нэг нь" гэж мэдэгдлээ. 

ВИДЕО: