LIVE: Ч.Хүрэлбаатар сайд Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн хуулийн төслөө эргүүлэн тат гэж АН-аас мэдэгдлээ

LIVE: Ч.Хүрэлбаатар сайд Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн хуулийн төслөө эргүүлэн тат гэж АН-аас мэдэгдлээ

АН-ын Улс төрийн зөвлөлөөс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэж байна.   Тэд хэлэхдээ "Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан Хөрөнгө оруулалтын гэх хууль нь хөрөнгө оруулалтын хууль биш. 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн баригдсан энэ хууль гадаад иргэдийг Монголд суурьшуулах л зорилготой юм. Маргааш УИХ-ын чуулганаар энэ хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг ярина.  Яагаад ноцтой вэ, өмнөх Хөрөнгө оруулалтын тухай хуулинд "Гадаадын иргэн аж, ахуй нэгж 100 мянган доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалтыг оруулж байж хөрөнгө оруулагч болно" гэх заалт байсан. Ч.Хүрэлбаатар 100 мянган доллар гэх босгыг авч хаясан. Харин 100 төгрөгийг Монголд оруулахад л гадны иргэн хөрөнгө оруулагч болно. Бүр нэг сая төгрөгөөр компани байгуулаад л хөрөнгө оруулагч болж хувирна. Ингэснээр Монгол Улсын иргэний эдэлдэггүй эрхийг гадаад иргэн эдэлнэ. Тодруулбал, гадаадын иргэд 100 жилээр газар эзэмших эрхтэй болно. Өнөөдөр 100 жилээр газар эзэмшиж байгаа нэг ч монгол иргэн байхгүй.

Цаашлаад энэ хуулиар гадаадын иргэн гэр бүлээрээ Монгол Улсад байнга оршин муух эрхтэй болж байна. Бүр оршин суух газраа, хөрөнгө оруулах хэлбэрээ хараат бусаар сонгох нь. Энэ бол Хөрөнгө оруулалтын тухай хууль биш. Олон жил хэрэгжиж ирсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг олон заалтаар дордуулж оруулж ирлээ. Цаашлаад Монголын газар нутаг бүрэн бүтэн байх эсэхэд аюул учруулахуйц заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулинд оруулж ирж байна. Ч.Хүрэлбаатар сайд хэний захиалгаар энэ хуулийн төслийг УИХ-руу оруулж байгаа  юм. Энэ хуулиа эргүүлэн татна уу. Ардчилсан намын залуус энэ асуудлаар намдаа шаардлага тавьсан. Энэ дагуу өчигдөр Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж дэмжихгүй байх шийдвэрийг гаргасан" гэлээ. 

ШУУД: