Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийг эсэргүүцэж Г.Занданшатарт өөрийн биеэр шаардлага хүргүүлнэ гэжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийг эсэргүүцэж Г.Занданшатарт өөрийн биеэр шаардлага хүргүүлнэ гэжээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлээд байна.  Уг хуулинд нэг сая төгрөг төлж компани байгуулсан гадаадын иргэн гэр бүлийн хамтаар Монголд байнгын оршин сууж, газрыг 100 жилээр ашиглах эрх нээгдэж байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга уг хуулийг эсэргүүцэж өнөөдөр 14.00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн биеэр шаардлага хүргүүлэх аж.