УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Органик бүтээгдэхүүний тухай" хуулийг хэлэлцүүлэхээс татгалзаж эргүүлэн татах хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Органик бүтээгдэхүүний тухай" хуулийг хэлэлцүүлэхээс татгалзаж эргүүлэн татах хүсэлт гаргажээ

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ч.Ундрам нарын УИХ-ын зургаан гишүүн 2023 оны гуравдугаар сарын 16-нд УИХ-д өргөн барьсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрам тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эргүүлэн татаж авах хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар тус хүсэлтийг чуулганы танхимд өнөөдөр танилцуулж, хүлээн авлаа хэмээн алх цохив.