А.Адъяасүрэн: "Хөрөнгө оруулалтын тухай" хууль батлагдвал монгол малчид мал хариулах газар нутаггүй болно /LIVE/

А.Адъяасүрэн: "Хөрөнгө оруулалтын тухай" хууль батлагдвал монгол малчид мал хариулах газар нутаггүй болно /LIVE/

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр тус хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн газар нутагтаа эзэн байх ёстой. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулалтыг босгогүй болгож, мөнгөгүй гадаад хүн оруулж газраа өгөх далд санаатай хууль батлах гэж байгаад харамсаж байна. 

Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульдаа тодорхой нөхцөл тавьдаг. Тухайлбал, АНУ-д гадаадын хөрөнгө оруулалтын статус авахын тулд 800 мянган ам.доллар, БНСУ 100 сая воны босго тавьдаг. Босгоо намсгахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн нэг ч хөрөнгө оруулагч байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт муу байгаа нь хууль тогтворгүй байгаатай холбоотой. Энэ хуульд сүүлийн 10 жилийн хугацаанд 11 удаа өөрчлөлт оруулсан байна. Ч.Хүрэлбаатарын хууль батлагдлаа гэхэд хөрөнгө оруулагчид орж ирэх үү. Монгол хүнд 15 жилээр олгодог газрын эрхийг энэ хуулийн 16.1-д гадны иргэн 100 жилээр ашиглуулахаар заасан байгаа. 

НҮБ-ын дүрмээр бол 80 жил тогтвортой суурьшсан иргэдийг уугуул гэж үздэг. Иймд 80 жилийн дараа бид газраасаа хөөгдөх эрсдэлд орох юм биш үү. Энэ бол хоосон хардлага бус бодит түүх. Израилын мөнгө хүүлэгчид 1900-аад оноос эхлэн Палестины газрыг худалдаж, түрээсэлж авч эхэлсэн. Одоо газар нутгийн 20 хувьд уугуул иргэд нь дайнд нэрвэгдэж, гадуурхагдаж амьдарч байна. Энэ түүхийг бид давтаж байна. Юундаа эгдүүцээд байгаа юм та нар. Би үгээ хэлэх эрхтэй. Ийм хууль оруулж ирчхээд байхад юундаа эгдүүцээд байгаа юм, ямар ашиг сонирхол байна. Монголын малчид малаа хариулах газаргүй болж байна. Гадаадын нэг хөрөнгө оруулагч Монгол малчдыг газар нутгаасаа хөөх эрсдэл үүсэж байна. Ч.Хүрэлбаатар сайд аа! та Хөрөнгө оруулалтын тухай хуулиа татчих" гэв. 

ШУУД ҮЗЭХ: