Ч.Хүрэлбаатар: Монголын хөгжлийг хэдэн арван жилээр нь хойш татаж байсан хүмүүс л Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байгаа /LIVE/

Ч.Хүрэлбаатар: Монголын хөгжлийг хэдэн арван жилээр нь хойш татаж байсан хүмүүс л Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байгаа /LIVE/

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр тус хуулийг өргөн мэдүүлсэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, "Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагасан улс төржилт нэлээдгүй явж байна. Монгол Улсын хөгжлийн хамгийн гол зүйл бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал. Үүнтэй холбоотой бүхий л арга хэмжээг бид авч хэрэгжүүлэх ёстой. Иргэд үүнийг л хүсэж байгаа. Гадаад паспорт анх яригдаж байхад бүгд л хамаг монголчууд гадагш гарчихна. Монгол эзгүйрнэ гээд эсэргүүцэж байсан ч маш их өөрчлөлт авчирсан. Өнөөдөр яг үүнтэй адил хөрөнгө оруулалтын тухай хууль Монголд маш их өөрчлөлт авчирна. 30 жил байсан хуулийг гэнэт л зохиочихсон юм шиг Ч.Хүрэлбаатар Монголын газар нутгийг гадаадын иргэдэд зарж идэх гэж байна хэмээн харлуулж байна.

Монгол Улсын хөгжлийг хэдэн арван жилээр нь хойш татаж байгаа хэсэг бүлэг хүмүүс л өнөөдөр энэ хуулийг эсэргүүцэж, харлуулж байгаа. Гэхдээ Монгол Улсын гэрэлт ирээдүйг харанхуйлж чадахгүй. Ямар нэгэн завсарлага авахгүйгээр одоо л шийдвэрээ гаргаж энэ асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: