Т.Доржханд: Ерөнхийлөгч байсан хүн дураараа төрийн ордонд орж ирээд буруу мэдээлэл тараагаад байж болохгүй /LIVE/

Т.Доржханд: Ерөнхийлөгч байсан хүн дураараа төрийн ордонд орж ирээд буруу мэдээлэл тараагаад байж болохгүй /LIVE/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Ерөнхийлөгчийн тухай хууль үнэхээр хэрэгтэй байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр удаа нүүрсний сонсголоос зугтсан хэрнээ өчигдөр төрийн ордонд орж ирлээ. Гэв гэнэт иргэдэд хайртай баатрын дүр эсгэж Монголын газар нутаг гадны иргэдийнх болох нь гэх худал мэдээллээр иргэдийн тархийг угааж байна. Энэ бол монголчуудыг хагалган бутаргаж байгаа явдал. Монгол Улсын ерөнхийлөгч гэдэг бол Монгол иргэдийг эв нэгдлийн баталгаа байх ёстой. Иймд ерөнхийлөгчийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх ёстой" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: