Х.Болорчулуун: Ч.Хүрэлбаатар сайд “Хотгор шанага”-ын уурхайг ах дүү нартайгаа нийлж зарсан нь үнэн. Худлаа гэвэл намайг шүүхэд өгөөрэй /LIVE/

Х.Болорчулуун: Ч.Хүрэлбаатар сайд “Хотгор шанага”-ын уурхайг ах дүү нартайгаа нийлж зарсан нь үнэн. Худлаа гэвэл намайг шүүхэд өгөөрэй /LIVE/

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, "Монгол Улсад одоо үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын тухай хууль муу байгаагаас гадаадын хөрөнгө оруулалт саатаж байна гэж би бодохгүй байна. Монгол Улс зах зээлийн багтаамж муутай, дэд бүтэц муу хөгжсөнөөс болж л гадаадын хөрөнгө оруулалт муу байгаа. Өөрчлөлт оруулж байгаа энэ хуульд үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй хэд хэдэн заалт байна. Өмнө нь 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулбал гадаадын хөрөнгө оруулалт гэж үздэг байсан бол энэ босго 16.1.5-аар байхгүй болжээ. Мөн гадны иргэд байнга оршин суух эрх авах нь байна. Энэ бол маш ноцтой заалт. Монголын иргэдэд газар олгохдоо 15 жилээр л газар олгодог шүү дээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг бид зөв л оруулах ёстой. Одоогийн байдлаар Монголд хөрөнгө оруулж буй хамгийн том компани бол “Рио тинто”. Би хувьдаа "Рио тинто"-г зээл зуучлагч, мөнгө хүүлэгч гэж хэлнэ. “Оюу толгой” Монголын төсвийн гурван хувийг ч бүрдүүлж чадахгүй байгаа.

Уг нь 30-50 хувийг бүрдүүлэх боломжтой орд. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагч нарт зүгээр зарчихсан. Алт зэсийг борлуулсан мөнгө Монгол банкаар дамжиж орж ирэхгүй. Үүнийг дээрэм, луйвар гэээс өөр яах билээ. Хоёр жилийн өмнө Ц.Даваасүрэн гишүүн “Оюу толгой”-н  борлуулалтыг Монгол банкаар дамжуулдаг хуулийн төсөл батлуулахад Ч.Хүрэлбаатар “Оюу толгой”-н мөнгийг Монгол банкаар дамжуулдаггүй тогтоолын төслийг оруулж ирж өмнөх хуулийг унагасан. Ингэхдээ хууль зөрчин байж унагасан шүү. Тэр үед гишүүд эсэргүүцээд кнопоо хаяад босоход Ч.Хүрэлбаатар сайд өөр хүний гурав, дөрвөн кноп дараад хуулиа баталж байсан. Энэ худлаа гэвэл намайг шүүхэд өгөөрэй. Би Ч.Хүрэлбаатар сайдтай арван жил энд цуг ажиллалаа. Түүнийг маш сайн мэднэ. Та “Хотгор шанага”-ын уурхайг зарсан нь үнэн. Ах дүү нар болон зөвлөхийн чинь дансаар олон сая доллар орж ирсэн нь үнэн биз дээ" гэв.

ШУУД ҮЗЭХ: