УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ хуралдаанаар гадаадад суугаа зарим элчин сайдыг эргүүлэн татах, сонгохтой холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Дараагийн удаа элчин сайд нарыг томилохдоо нийгэм, улс төр, эдийн засгийн салбараас хүмүүс түлхүү оруулж ирэх хэрэгтэй. Өөр салбараас ороод маш сайн ажлаа хийж байгаа сайд нар зөндөө бий. Миний бодлоор нэлээд хэрүүл дагуулж явсан Америкт сууж буй элчин сайд Ө.Батбаяр ажлаа их сайн хийж байна гэж харж байгаа. Өөр салбараас орж ирэх нь гадаад харилцаа, дипломат харилцагчдад ч таатай нөхцөл байдал үүсгэнэ. Мөн гадаад харилцааг эдийн засагжуулна гэх нэрээр гадаадад суугаа элчин сайд нараас хөрөнгө оруулалт нэхдэгээ болих хэрэгтэй. Гол асуудал нь дипломат нарт бус Монголдоо байгаа юм. Худалдааны төлөөлөх газраа л нэмж ажиллуулах хэрэгтэй" гэв.
ШУУД ҮЗЭХ: