Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээхийг дэмжлээ

Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээхийг дэмжлээ

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 

Төв Азийн бүс нутагтаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зах зээлтэй Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах Засгийн газрын саналыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцөн дэмжсэн шийдвэр гаргасан байна.

Үдээс хойших хуралдааны эхэнд НҮБ-ын Байнгын төлөөлөгч болон Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр батлагдсан юм.

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

55 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

56 минутын өмнө