Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон бусад 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон бусад 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2023.01.12) Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 115 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаас хасъя гэсэн саналаар санал хураалт явуулна гээд нүүрсний сонсгол зохион байгуулагдаж, нүүрсний хулгайг шалгах үүрэг бүхий Түр хороо үнэлэлт, дүгнэлт, тайлангаа гаргаж, тогтоолын төслөө боловсруулсан. Холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн УИХ-ын тогтоолын төслийг ирүүлсэн. Ирэх 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Түр хорооны санал, дүгнэлтийг сонсоно.

Нүүрсний сонсголыг мартаж, хаясан зүйл байхгүй. Үнэн зөвийг тогтоохын төлөө, ард түмэнд мэдэх эрхийг хангаж, сонсогдсон, яригдсан зүйл үнэн, бодит эсэхийг шалгахын төлөө Улсын Их Хурал санаа тавьж ажиллах болно гэсэн юм.

Түүнчлэн аливаа хууль тогтоомжийг Засгийн газраас өргөн барьж мэдүүлэхдээ иргэдийн саналыг сонсож, тухайн асуудлаар нэгдмэл байр суурьтай, нэгдсэн зарчимтайгаар хэлэлцүүлэхээр орж ирэх шаардлагатай байгааг онцлоод Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учраас ард түмэн, иргэний нийгмийн саналд үндэслэн шийдвэр гаргана. Үнэн, худал нь нотлогдоогүй мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж, хагаралдуулдаг, зөрчил үүсгэдэг байдлыг таслан зогсоохыг сануулав.  

Уг томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Ц.Мөнх-Оргил, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар үг хэлж, асуулт асуув. Хуралдаанаар үг хэлсэн гишүүдийн олонх нь дипломат албанд бэлтгэгдэж мэргэшсэн, туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлжээ хэмээн үнэлж, нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлэхийн сацуу улс орныхоо гадаад харилцааг ахисан түвшинд хүргэхийн төлөө ажиллахыг захиж, сануулж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

29 минутын өмнө