ЗГ-ын яам, агентлагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тогтоолын төслийг хэлэлцэж байна

ЗГ-ын яам, агентлагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тогтоолын төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дэмжээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр баасан гарагт УИХ-д өргөн барьсан юм. 

Энэ бол төрийн зарим байгууллагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай агуулга бөгөөд уг тогтоолын төслийн хүрээнд эхний ээлжинд яамдуудыг нийслэл хотоос гаргахаар төлөвлөж байгаа аж. Эрх баригчид 21 аймгийг 7, Улаанбаатар хотыг 6 бүсэд хуваан УИХ-ын сонгуулиа зохион байгуулж, “Ирээдүйд Монгол Улсыг бүсчилж хөгжүүлнэ” гэж байгаа.

Үүнтэй уялдуулан төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах нь зүйтэй хэмээн дээрх тогтоолын төслийг өргөн барьжээ.

ВИДЕО: