Ж.Батсуурь: Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх тогтоолын үзэл баримтлалд ойлгомжтой нэг ч жишээ алга /LIVE/

Ж.Батсуурь: Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх тогтоолын үзэл баримтлалд ойлгомжтой нэг ч жишээ алга /LIVE/

УИХ-ын чуулганы завсарлагын үеэр бүсчилсэн хөгжлийг олон нийтэд таниулах тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж байгаа. Гэвч тогтоолын үзэл баримтлал гэхэд ойлгомжтой нэг ч жишээ алга. Лондонгоос тэгж нүүлгэсэн, Сөүлээс тэгж нүүлгэсэн гэсэн хоёр жишээгээр бүсчилсэн хөгжлийг ярьж байна. Асуудал үүнд л байгаа юм. Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлнэ гэсэн том гарчиг бүхий бичиг хэдий ч хөдөө явж буй ажлын удирдамж шиг юм орж иржээ. Үүнийг гишүүд анхаарах хэрэгтэй.

Өмнө нь Г.Занданшатар даргыг ЗГХЭГ-ын дарга байхад Монгол улс даяар хэлэлцүүлэг хийсэн. Түүний үр дүн, санаа одоо орж ирж байх ёстой биз дээ. Гэтэл дахиад л хэлэцүүлэг хийж байна. Энэ чинь тоглоом юм уу. Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх асар том бодлого ярьж байхад зүгээр нэг гарын авлага аваад чуулганы завсарлагаанаар бүсүүд дээр очиж гишүүдийн сурталчилгааг хийх тогтоол батлах гэж байна. Үүнийг тайлбарлах ч хүн байхгүй байхад С.Бямбацогт сайд нүдээ аниад л дайраад байх юм. Хорин жил хийгээгүй байж гэнэт яаралтай журмаар энэ тогтоол орж ирж байна. Гишүүдийг бүсчилсэн хөгжил яриад очиход нь ногоон автобус, хөгжлийн банкны хэргийг нь сайн асуугаарай гэж иргэдээс уриалмаар байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: