ВИДЕО: "Шил" ажиллагааны хүрээнд Л.Гүндалайгийн эхнэр хаана газар эзэмшдэг, Х.Бат-Эрдэнийн ЖДҮ-ээс авсан зээл "муу зээл"-д орсон зэрэг мэдээлэл ил болжээ

ВИДЕО: "Шил" ажиллагааны хүрээнд Л.Гүндалайгийн эхнэр хаана газар эзэмшдэг, Х.Бат-Эрдэнийн ЖДҮ-ээс авсан зээл "муу зээл"-д орсон зэрэг мэдээлэл ил болжээ

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар байгуулагдаад энэ сарын 27 /2024.01.27/-нд гурван жил болж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн хийсэн нэг ажил нь 30 жилийн авлигатай хийсэн 3 жилийн тэмцэл" байсан гэхэд болно. 

ВИДЕО: 

Тодруулбал,  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэхийн тулд,  "Шувуу, Шилжүүлэн авах, Шил, Шүгэл, Шүүр гэсэн “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн ба “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд авлигын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан Т.Бадамжунай нарын 11 хүнийг гадаадаас олж авчирсан бол, 14 хүн хэргээ шийдвэрлүүлэхээр сайн дураараа монголд ирж, Интерполын шугамаар нийт 54 этгээдийг олж тогтоосон байдаг. 

Харин Шил ажиллагааны хүрээнд нээлттэй мэдээллийн нэгдсэн систем “shilen.gov.mn” цахим системийг ашиглалтад оруулж, үндэсний хэмжээнд “Шилэн индекс”-ийг зарлан иргэд, олон нийтийг нээлттэй мэдээллээр ханган ажиллаж эхэлсэн байдаг. Түүнчлэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож, [email protected] цахим шуудангаар 550 гаруй багц мэдээллийг хүлээн авч, “shilen.gov.mn” системд байршуулжээ. Мөн Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд Авлигын гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд 2023 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 131,8 тэрбум төгрөгийн хохирлын нөхөн төлүүлээд байна. Үүнээс гадаад улсаас Монгол Улсад 12.2 сая ам.долларын хөрөнгийг буцаан авчраад байгаа аж.