УИХ-ын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулна

УИХ-ын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулна

УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 19-ны өдөр өндөрлүүлнэ. Намрын чуулганы хугацаанд Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль, Түгжрэлийн хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль,  Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль, Төсвийн хуулийг эцэслэн баталсан.

Мөн Нүүрсний сонсголыг зохион байгуулж, чуулганыг хаахаас өмнө түр хорооноос сонсголын үр дүнгийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөөд байна. УИХ-ын чуулган завсарлахаас өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Органик хүнсний тухай хууль, Төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэргийг амжиж батлахаар төлөвлөжээ.