З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүх хурал ирэх долоо хоногт болно

З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүх хурал ирэх долоо хоногт болно

Маргааш /2023.01.15/ нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийг шүүх юм. Харин Пүрэв гаригт УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүнэ. Тэдний гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон.

Хурлын дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Надад үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш. 22.1 дэх заалтаар хэрэг үүсгэж буй нь ямар ч үндэслэлгүй. Өөр тайлбар алга гэсэн юм.

Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболд: Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай гэдэг зүйлтэй намайг холбох гэж их үзэж байна. Энэ удаагийн шүүх хурал үүнтэй ямар ч холбоогүй. Би яаж байгаад Б.Энх-Амгалан сайдтай холбогдсон гэдгээ мэдэхгүй байна. Шүүх хурлаас мэдээлэл авлаа. Монгол Улсад Тавантолгойн ашиг үлдэх ёстой гэдэг УИХ-ын 2017 оны тогтоол бий. Гэтэл өнөөдөр шүүхийн тогтоол тэс өөр зүгт чиглэж. Улс төрийн бүлэглэл хоорондоо зөрчилдөж байна гэсэн юм.