Том оврын ачааны машинтай суудлын автомашин мөргөлдсөн ослын улмаас хоёр хүүхэд нас баржээ

Том оврын ачааны машинтай суудлын автомашин мөргөлдсөн ослын улмаас хоёр хүүхэд нас баржээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.01.13/ орой Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай хатуу хучилттай зам дээр том оврын ачааны автомашин, суудлын автомашин мөргөлдсөн тухай дуудлага иржээ.

Ослын улмаас 18 насны хоёр иргэн амь хохирч, 17-18 насны өсвөр насны хоёр хүүхэд гэмтсэн харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалд эрсдэлийг үнэлж, хөдөлгөөний хурдыг багасгах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, энэ талаар бусдад шаардлага тавьж, иргэний үүргээ биелүүлэхийг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.