Үндсэн хуулийн өдөрт зориулсан үе, үеийн УИХ-ын дарга нарын уулзалтад З.Энхболд оролцсонгүй

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үе, үеийн УИХ-ын дарга нарын уулзалтад З.Энхболд оролцсонгүй

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хуралдай” зөвлөлдөх танхимын гишүүдийг өнгөрсөн амралтын өдөр /2024.01.13/ хүлээн авч уулзан, тус танхимын ээлжит уулзалтыг зохион байгуулсан.  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхим байгуулагдсан. Тэгвэл тус уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар хүрэлцэн ирж оролцсон юм.

Харин 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 7 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын даргаар ажилласан З.Энхболд эл уулзалтад ирсэнгүй. 

Түүний хувьд нүүрсний хэрэгт нэр холбогдон шалгуулж буй бөгөөд гэм буруугүйн шүүх хурал энэ пүрэв гарагт болох юм.