Х.Нямбаатар: 32-ын тойрог, 5, 6 буудал, Дэнжийн мянга орчмын 12 мянган айлын газрыг орон сууцаар своп хийх нөхцлөөр нүүлгэн шилжүүлнэ

Х.Нямбаатар: 32-ын тойрог, 5, 6 буудал, Дэнжийн мянга орчмын 12 мянган айлын газрыг орон сууцаар своп хийх нөхцлөөр нүүлгэн шилжүүлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хотын дарга Х.Нямбаатарын УИХ-д өргөн барьж батлуулсан "Гэр хорооллыг орон сууцжуулах, автомашины түгжрэлийг бууруулах" тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олон улсын зэх зээл дээрээс бонд босгох хэлбэрээр бүрдүүлэх аж. Үүнд Засгийн газраас баталгаа гаргаж байгаа аж. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор " 2015 оноос хойш 10 дахь удаагаа Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Хуулийн төслийн хүрээнд ямар төсөл хөтөлбөрийг ямар арга замаар хэрэгжүүлэх гэж байгаа вэ. Энэ төсөл хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй болгож хариуцлагатай ажиллахад онцгойлон анхаарах ёстой. Эрсдэлийг сайн тооцоорой. Улсын нийт өр 100 гаруй их наяд төгрөг байгаа. Одоо нэг тэрбум долларын л зээл авах боломжтой гэж харж байгаа" гэлээ. 

Түүний асуултад Хотын дарга Х.Нямбаатар " Энэ жил 20 мянган айлын орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Улаанбаатар хотын төв талбайгаас хойш 1.7 км зайд байгаа Сэлбэ дэд төвийн 160 га газарт төлөвлөлт хийлгээд ажлын зураг боловсруулах тендер зарлачхаад явж байна. Энд 12 мянган айлын орон сууцны хороолол барина. Энэ байрыг барьж чадвал 32-ын тойрог, 5, 6 буудал, Дэнжийн мянга орчмын 12 мянган айлын газрыг орон сууцаар своп хийх нөхцлөөр нүүлгэн шилжүүлнэ. Энэ тохиолдолд 701 га газрын газар чөлөөлөлт болно. Хэрвээ ингэж чадвал Улаанбаатар хотын нийт гэр хорооллын 4/1-ийг төлөвлөлтийн дагуу  орон сууцжуулах боломж нээгдэж, газар чөлөөлөлт хийгдэн дахин төлөвлөлт хийнэ. 

ВИДЕО: