МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр гавж Н.Нанзаддоржийг томилох эсэх сонсгол маргааш болно

МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр гавж Н.Нанзаддоржийг томилох эсэх сонсгол маргааш болно

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг маргааш //2023.01.16/ зохион байгуулна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар "Жавзандамба хутагт" төв, Гандантэгчэнлин хийдийн багш, Хансүр гавж Н.Нанзаддоржийг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа юм. Тэгвэл түүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох эсэхийг нэр дэвшигчийн сонсголоор шийдэх юм.