Хуурамч улсын дугаар байршуулан замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50 мянгаар торгожээ

Хуурамч улсын дугаар байршуулан замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50 мянгаар торгожээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим жолооч хуурамч улсын дугаар ашиглаж, замын хөдөлгөөнд оролцох явдал цөөнгүй гарах болсон.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Х” нь 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч улсын дугаар байршуулан замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.