Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.01.15/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-н гишүүн Х.Ганхуяг, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 81 хувь нь төрийн өмч, 19 хувь нь иргэдийн гарт ногдол ашиг болон оногдож байна. Иймд иргэдэд өгөх мөнгө нь нэг хүнд ойролцоогоор 500 мянган төгрөг гэж ойлгогдож байгаа юм. Яг нийт хэдэн төгрөгийг ногдол ашигт хуваарилна гэж тооцож байна вэ? Мөн 1.3 дахь заалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн өмчид ногдох ногдол ашгийг охин компани болон бусад компаний өр авлагад зарцуулна гэсэн байна. Энэ ямар хэмжээний өр авлагын асуудал яригдаж байгаа вэ? Эсвэл Баялгийн сангийн хуулийн дагуу үүнийг хийж болоогүй юм уу?" гэлээ.
Харин "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал С.Наранцогт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайлан эцэслэн гараагүй байгаа учраас нэг хувьцаанд тэдэн төгрөг хуваарилна гэсэн тоо баримт хараахан гарахгүй. Мөн компанийн тухай хуулинд ногдол ашгийг хуваарилахдаа гол нь ногдол ашгийг төлсний дараа компаниуд төлбөрийн чадвартай байх ёстой гэж заадаг. Компаниудын хоорондын өр төлбөр нь “Таван толгой” төмөр зам 2.4 их наяд, “Таван толгой түлш” нэг их наяд зэрэг өр үүссэн бөгөөд бусад өртэй нийлээд 4.3 их наяд төгрөг болж байгаа юм. Ер нь тодорхой хувийг олгохдоо их хэмжээгээр нь хуваарилбал компани дампуурч, төлбөрийн чадваргүй болох тул сайтар шалгаж байж ногдол ашиг хуваарилах хэрэгтэй" гэлээ.
ҮЗЭХ: