ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хауснуудад хулгай орж, эд хогшлыг нь тоносон этгээдийг олоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хауснуудад хулгай орж, эд хогшлыг нь тоносон этгээдийг олоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хауснуудад хулгай орж, эд хогшлыг нь тоносон хэрэг өнгөрсөн жил гарсан билээ.

Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хауснуудад хулгай орж, эд хогшлыг нь тоносон хэрэг гарсан байдаг. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас дээрх хауснуудад үзлэг хийж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийг одоо болтол илрүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Уг хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.  

Сонирхуулахад, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж эдгээр хауснуудаа "амбаар" гэж нэрлэсэн удаа бий. Харин өдгөө тус хауснуудаа өөрийн хоёр хөвгүүдийнхээ нэр дээр бүртгүүлсэн хэмээн тэрээр хэвлэлд нэг бус удаа ярьсан байдаг. Тэгвэл дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гэмт этгээдийг олоогүй байгаа гэх мэдээлэл байгаа юм байна.