ШУУРХАЙ: "Нохой нь хуцлаа" гэх шалтгаанаар хүүхдийн биед халдсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

2024-01-16 15:57

"Нохой нь хуцлаа" гэх шалтгаанаар хүүхдийн биед халдсан иргэнийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Олон нийтийн цахим сүлжээнд "хошуувчтай нохойгоо хөтлөөд, лифтэнд суух гэсэн охиныг загнаж, өшиглөжээ" гэх мэдээлэл өнөөдөр /2024.01.16/ нийтлэгдсэн.

Тэгвэл охиныг загнаж, өшиглөж буй иргэнд хариуцлага тооцсон эсэх талаар ЦЕГ-аас тодруулахад, Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо .... байрны ...... орцонд “Зээ охиныг байрны оршин суугч өшиглөсөн байна” гэх гомдол, мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, С гэгч нь "нохой хуцаж хүүхэд айлгалаа" гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, арга хэмжээ тооцжээ.

2024-01-16 10:59

ШУУРХАЙ: "Нохой нь хуцлаа" гэх шалтгаанаар хүүхдийн биед халдсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Өнөөдөр /2024.01.16/ цахим сүлжээнд нохойгоо яваа нэгэн хүүхдийг үл таних эрэгтэй өшиглөж, биед нь халдаж байгаа бичлэг цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байна. Тухайн бичлэгт хийсэн тайлбараар "Нохойндоо хошуувч зүүлгэсэн байхад нохойг нь хуцлаа гэж өшиглөж, биед нь халдсан" гэжээ. Тэгвэл хүүхдийн эрх чөлөөнд халдсан тус этгээдийг хэн болохыг хууль сахиулах байгууллага олж, тогтоосон ба Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

ВИДЕО: