"Сэтгүүлч чи чимээгүй бай, Өнөрөө дээр чинь аваачна шүү" гэсэн дарамтыг үггүйгээр ойлгуулж байна хэмээн М.Батбилэг мэдэгджээ

"Сэтгүүлч чи чимээгүй бай, Өнөрөө дээр чинь аваачна шүү" гэсэн дарамтыг үггүйгээр ойлгуулж байна хэмээн М.Батбилэг мэдэгджээ

Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу "Худал мэдээлэл тараах" зэрэг үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж, цагдан хориод хоёр сар орчим болж байна. Харин түүний өмгөөлөгчид цагдан хорионоос суллуулахаар удаа дараа хандсан боловч шүүх тэдний хүсэлтийг хангаагүй юм. 

Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн данс руу мөнгө шилжүүлсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас дуудаж, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн талаар зарим хүмүүс олон нийтийн сүлжээнд мэдээлж эхлээд байгаа юм. Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьж, хэрэг овоолж байгаа нь Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдийг зоригийг мохоох гэсэн оролдлого байж болзошгүй хэмээн зарим иргэд хардаж байгаа. Тэгвэл энэ талаар ТВ-9 телевизийн сэтгүүлч М.Батбилэг "Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа, "Сэтгүүлч чи чимээгүй бай, Өнөрөө дээр чинь аваачна шүү. Хажуу өрөөнд нь хэвтэж баймаар байна уу гэдэг дарамтыг үггүйгээр ойлгуулж байна" хэмээн ярилцлага өгчээ.