Иргэн А.Болормаа нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан бөгөөд хэргийг шалгаж эхэлжээ

Иргэн А.Болормаа нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан бөгөөд хэргийг шалгаж эхэлжээ

БНСУ-д хөдөлмөр эрхэлж байх үедээ учир битүүлгээр амь насаа алдсан гэх төрсөн дүүгийнхээ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тэмцэж байсан иргэн А.Болормаа нь зуурдаар таалал төгсчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 49 настай, эмэгтэй “Б” нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас баржээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.