СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Худалдааны төвийн гадна байрлуулсан байсан бусдын автомашиныг бүлэглэн хулгайлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Худалдааны төвийн гадна байрлуулсан байсан бусдын автомашиныг бүлэглэн хулгайлжээ

“Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн гаднаас автомашин хулгайд алдлаа” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад урьдчилсан байдлаар Тоёота приус маркийн автомашиныг 35-43 насны, эрэгтэй Ё, О нар нь бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон,шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ зориулалтын харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах,  телехяналтын камер, дохиоллын систем байршуулах, автомашиныг асаалттай, цонх зэргийг нээлттэй орхихгүй байх зэргээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна