ШУУРХАЙ: Анхан шатны шүүхээс прокурорт буцаасан Д.Нямхүүд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ

ШУУРХАЙ: Анхан шатны шүүхээс прокурорт буцаасан Д.Нямхүүд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх Д.Нямхүүд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн ч Нийслэлийн прокурорын газраас уг шийдвэрт эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус прокурорын эсэргүүцлийг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Нямхүүд холбогдох хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар боллоо.