О.Цогтгэрэл: Сонгуулийн жил болж, "Хэн илүү сайхан амлалт өгөх вэ" гэдэг социалист уралдаан эхэлж байна /ВИДЕО/

О.Цогтгэрэл: Сонгуулийн жил болж, "Хэн илүү сайхан амлалт өгөх вэ" гэдэг социалист уралдаан эхэлж байна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл,  "Сонгуулийн жилтээ холбогдуулан "хэн нь иргэддээ илүү хайртай вэ" гэдэг уралдаанд бэлтгэл хангасан тогтоолуудын нэгийг бид яг одоо хэлэлцэж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н бараг бүх л хувьцааг тараагаад өгнө гэвэл гоё л сонсогдоно. Яг л ийм социалист уралдаан болж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК уг нь дөрвөн их наядын алдагдалтай байгууллага шүү дээ. Иймд ногдол ашиг тараасны дараа төлбөрийн чадваргүй болох эрсдэлтэй. Хөрөнгийн биржид бүртгэгдсэн хувьцаанд л ногдол ашиг ярьдаг байх. 1072 хувьцаа гээд гоё нэрээр яриад байгаа ч нэг халамжийн данс л болчихсон шүү дээ. Улс төрийн хэрэгцээ гарахаар халамжийн данс руугаа мөнгө хийдэг. Үүнийгээ хувьцаа, ногдол ашиг гээд гоёор нэрлэчихсэн" гэлээ.

ВИДЕО: