УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг маргааш "Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" хэргээр шүүнэ

УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг маргааш "Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" хэргээр шүүнэ

Маргааш /2024.01.18/ УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүнэ. Тэдний гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм. 

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.