"Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг нь огцруулсан ч ажлаа өгдөггүй" МҮОНРТ-д УИХ-ын ажлын хэсэг ажиллахаар болжээ

"Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг нь огцруулсан ч ажлаа өгдөггүй" МҮОНРТ-д УИХ-ын ажлын хэсэг ажиллахаар болжээ

Өнгөрөгч сарын 18 /2023.12.18/ -ны өдөр хуралдсан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаар тус радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл А.Бүрэнбаатар нь өнөөдрийг хүртэл албан ёсоор тамга тэмдэг, ажлаа хүлээлгэн өгөөгүй гэх мэдээлэл байгаа юм. Энэ нь тус байгууллагад багагүй маргааныг үүсгээд байгаа гэх мэдээлэл бий. 

Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-д ажиллах Ажлын хэсгийн байгуулсан байна. Тус ажлын хэсэг нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлантай танилаж, шаардлагатай бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүргийг хүлээх ажээ.