"Ж.Батзандангийн ШИНЭ намын дүрэмд өөрчлөлт нь шаардлага хангаагүй" хэмээн УДШ-ээс буцаажээ

"Ж.Батзандангийн ШИНЭ намын дүрэмд өөрчлөлт нь шаардлага хангаагүй" хэмээн УДШ-ээс буцаажээ

УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам буюу ШИНЭ нам гэгчийг байгуулсан. Улмаар тэдний нам 2020 оны сонгууль ялагдал хүлээсэн ч Л.Болд, Ж.Батзандан нар МАН-ын бялуунаас хүртэж нэг нь элчин зөвлөх, нөгөө нь элчин сайдаар томилогдсон. 

Тэгвэл Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан ШИНЭ нам саяхан намынхаа дүрэмд өөрчлөлт оруулснаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан буцаасан байна. Энэ талаар УДШ-ийн албан ёсны мэдээлэлд, "Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлүүдийг буцааж шийдвэрлэв. Үүнд, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН)-аас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн “намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг баримт бичгийн бүрдэл дутуу буюу шаардлага хангаагүй үндэслэлээр буцааж шийдвэрлэв" гэжээ.