Ерөнхий сайд эзгүй учир Шадар сайд С.Амарсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг даргалж байна

Ерөнхий сайд эзгүй учир Шадар сайд С.Амарсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг даргалж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлыг Шадар сайд С.Амарсайхан даргалж байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа юм. Түүнийг эзгүйд Засгийн газрын хуралдааныг Шадар сайд ахладаг билээ.  

Өнөөдрийн хуралдаанаар

  • “Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журам” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Улсын Их Хурлын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын биелэлтийг зохион байгуулах болон барилгын салбарт үүссэн хүндрэлтэй асуудлын талаар
  • Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг 15 асуудал хэлэлцэж байна. Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар хэвлэлийн бага хурал хийхгүй харин албан мэдээллийг гаргах аж.