ВИДЕО: “Нүүрсний сонсгол”-д гол толгойлогчдыг оролцуулж чадаагүй. Хуулийн байгууллага яаралтай ажлаа хийж, гэм бурууг нь тогтоо гэж УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдэгдлээ

ВИДЕО: “Нүүрсний сонсгол”-д гол толгойлогчдыг оролцуулж чадаагүй. Хуулийн байгууллага яаралтай ажлаа хийж, гэм бурууг нь тогтоо гэж УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдэгдлээ

Өнгөрөгч арванхоёрдугаар сар /2023.12/-д УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан "Нүүрсний" хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр шаттай явагдаж өндөрлөсөн.

Тодруулбал, эхний шатанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийсэн. Харин хоёр дахь шатны сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийсэн юм. 

Ингээд тус сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын хүмүүсийн дуудсан боловч хүрэлцэн ирээгүй. Харин “Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалан нарын хүмүүс ирж оролцсон юм. 

ВИДЕО: 

Тэгвэл УИХ-ын дэд дарга С.Одонтуяа энэхүү "Нүүрсний сонсгол"-ын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Энэ сонсголоор Монгол Улс анх удаа иргэдийн мэдэх эрхийг хангасан. Тухайлбал, хуулийн байгууллага мэдээлэх боломжгүй мэдээллийг энэ удаагийн сонсгол гаргаж ирсэн. Төрийн өмчит компаниуд дээр иргэдийг төлөөлж байсан хүмүүс ямар ч хариуцлагагүй, санаатай үйлдэл гаргаж байсныг ил тод болгосон. Нөгөө талаар баялаг бүтээгч компаниудад тэгш боломж олгодоггүй юм байна. Даргад ойрхон нь энэ боломжийг эдэлдэг юм байн гэдэг нь ил тод болсон.

Төрийн бичиг баримтуудыг устгасан гэсэн зүйл гарсан. Яагаад энэхүү бичиг баримтуудыг устгав. Б.Энхбаяр сайд эдгээр хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ялын бодлогыг чангатгах хуулийг оруулж ирэх ёстой. “Нүүрсний сонсгол”-д гол толгойлогчдыг оролцуулж чадаагүй. Хуулийн байгууллага яаралтай ажлаа хийж, гэм бурууг нь тогтоо" гэсэн юм. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө