ВИДЕО: А.Адъяасүрэн тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга Г.Занданшатарыг ҮХЦ-д өгч буйгаа мэдэгдлээ

ВИДЕО: А.Адъяасүрэн тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга Г.Занданшатарыг ҮХЦ-д өгч буйгаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн тэргүүтэй АН дахь Женко Х.Баттулгын гэх залуус Үндсэн хуулийн цэцийн гадна мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгч буйгаа мэдэгдсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн " Өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах гэж байна. УИХ хуулиа ягштал баримтлах ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хууль нь хуулийн зөрчилтэй, хуулийн бүрдэл дутуу. Илт зөрчилтэй хуулийг хэлэлцэх гэж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгч байна. Тухайлбал, энэ хууль нь Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуультай зөрчилдөж байгаа. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалттай төрийн өмчит компанийн үйл ажиллагааг зохицуулах зохицуулалтыг хассан" гэлээ. 

Харин Ардчилсан намын гишүүн П.Галиндэв " Ч.Хүрэлбаатарын энэ хуулийг хоёр дахь удаагаа Үндсэн хуулийн цэцэд өгөх гэж байна. Энэ хуулийн зургаадугаар бүлэгт байх 3Гадаадын төрийн өмчит компани манай стратегийн голлох салбар буюу уул, уурхай, банк санхүү, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулахдаа 33 хувиас хэтрэхгүй байна3 гэх заалтыг Ч.Хүрэлбаатар хулгайгаар авсан " гэсэн юм. 

ВИДЕО: