Ж.Ганбаатар: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг тараахаас өмнө компанийхаа өрийг дарах хэрэгтэй /ВИДЕО/

Ж.Ганбаатар: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг тараахаас өмнө компанийхаа өрийг дарах хэрэгтэй /ВИДЕО/

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

ВИДЕО: 

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, "Хувьцааг иргэн бүрд өгөх нь зөв. Гэхдээ иргэдийн хувьцааг илүү үнэ цэнтэй байлгахыг хүсэж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-г эхлээд хөл дээр нь босгох хэрэгтэй. Хэдхэн хүмүүсийн хатгаасаар эсвэл эсрэг намын хэдэн хүмүүсийн шаардлагаар ногдол ашиг тараах гээд байх шиг байна. Хэдий зөв ч гэлээ компанийг дэлхийд өрсөлдөхүйц чадавхтай болгож байж л иргэдийн хувьцаа илүү өндрөөр үнэлэгдэнэ. Хувьцааны ногдол ашиг тараах нь иргэдэд сайхан сонсогдож байгаа л байх. Гэхдээ иргэдийнхээ ирээдүйг хорлож байгаа хэрэг шүү. Манай салбарын асуудал биш ч гэлээ салбар сайдын хувьд эхлээд компаниа сайтар дэмжиж ажиллаасай л гэж хүсэж байна. Өнөөдөр сайхан хэлүүлэхийн тулд бус иргэдийнхээ ирээдүйд нь санаа зовдог байгаасай" гэлээ.