Зам тээврийн ослын улмаас хүний амь насыг хохироосон Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэргийг прокурор хянаж байна

Зам тээврийн ослын улмаас хүний амь насыг хохироосон Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэргийг прокурор хянаж байна

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж нь өнгөрсөн оны найдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн билээ. 

Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, хэрэгт яллах дүгнэлт үйлдлүүлэхээр өнгөрсөн аравдугаар сарын 18-ны өдөр прокурорт шилжүүлсэн байдаг. Тэгвэл өдгөө тус хэрэг прокурорт хянагдаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийг прокурор хянаж байгаа бөгөөд удахгүй шүүхэд шилжүүлнэ" гэх мэдээлэл байна.