Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталдаг байсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшилжээ

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталдаг байсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшилжээ

"Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нь "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан ноцтой хэргийг шүүх хурал удаа дараа хойшлоод байгаа билээ.

Тэгвэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр болохоор товлогдоод байсан шүүх хурал мөн л хойшилсон байна. Тодруулбал, "Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нарт холбогдох хэргийг шүүх хурал хоёрдугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшилсон байна. Прокуророос дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2, 2.10 дахь хэсэг, 20.3-1, 20.3-2, 11.1-2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг юм.