П.Анужин нарын найман гишүүн "Ногоон автобус"-ны худалдан авалт тойрсон асуудлыг хянан шалгана

П.Анужин нарын найман гишүүн "Ногоон автобус"-ны худалдан авалт тойрсон асуудлыг хянан шалгана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.17/  хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, "Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Санал хураалтад 54 гишүүн оролцсоны 36 нь буюу 66.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.

Түр хорооны гишүүдээр:

УИХ-ын гишүүн П.Анужин

Д.Батлут

Ж.Бат-Эрдэнэ

Ц.Даваасүрэн

Г.Тэмүүлэн

Ж.Батсуурь

Н.Ганибал

С.Одонтуяа

Т.Доржханд нар ажиллах юм.  “Ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Иргэдийн зүгээс ч тэр уг асуудлыг шуурхайлахыг шаардаж байгаа гээд олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв юм. 




Өнөөдөр могой өдөр

10 цагийн өмнө