"1932 оны лам нарын бослогыг Ардын бослого гэж нэрэлсэн Баабарт арга хэмжээ авч өгөөч" гэж н.Зинамэдэр гэх иргэн прокурорт гомдол гарган, шалгуулж эхэлжээ

"1932 оны лам нарын бослогыг Ардын бослого гэж нэрэлсэн Баабарт арга хэмжээ авч өгөөч" гэж н.Зинамэдэр гэх иргэн прокурорт гомдол гарган, шалгуулж эхэлжээ

Сүүлийн 8 жилийн хугацаанд МАН төрийн эрх барихдаа Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, "Худал мэдээлэл тараасан хүн"-ийг торгох, зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэдэг болсон. Энэ дагуу олон сэтгүүлч, нийтлэлчид цагдаагийн байгууллагад шалгагдах буй. 

Тухайлбал,  нийтлэлч Б.Батбаяр буюу Баабарыг худал мэдээлэл тараасан хэмээн иргэн Б.Зинамидар гэх хүн хуулийн байгууллагад гомдол гаргасан байна. Энэ дагуу Ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналт доор шалгаж эхэлсэн бололтой.

Энэ талаар нийтлэлч Б.Батбаяр "Сүхбаатар дүүргийн цагдаагаас намайг байцаах дуудлага ирлээ. Утас 808*****. Зинамэдэр гэдэг түүхч гэгч өндөр настан Улсын прокурорт гомдол гаргажээ. 1932 оны лам нарын бослогыг Ардын бослого гэж нэрэлсэн хэрэгт арга хэмжээ авч өгөөч гэжээ. Улсын Ерөнхий прокурор арга хэмжээ ав гэж цагдаа руу шилжүүлжээ. Зинамэдэр гэж түүхч байхгүй байхаа. Энд зөнөөд мэдрэл нь муудсан өндөр настнаар гомдол гаргуулаад тэрийг нь Улсын Ерөнхий прокурор шалгуулахаар цагдаад өгч байгаа нь шал өөр зорилготой байх" хэмээн өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн байна. 

Харин УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас, "Иргэн, хуулийн этгээдээс прокурорт хандаж гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан бол хүлээн авч, шалгуулах үүрэгтэй тул харьяалал тогтоож хүргүүлсэн байна" хэмээн мэдэгдсэн байна.