И.Мөнхжаргал: Сонгуулийн хууль зөрчиж байгаа гишүүд нэр дэвшсэн тохиолдолд СЕХ-нд гомдол гаргана /LIVE/

И.Мөнхжаргал: Сонгуулийн хууль зөрчиж байгаа гишүүд нэр дэвшсэн тохиолдолд СЕХ-нд гомдол гаргана /LIVE/

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Бизнес хөгжил, инновац, технологи хариуцсан Нарийн бичгийн дарга Н.Гансүх нар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүд болон Ногоон автобусны хянан шалгах түр хороо байгуулагдсан талаар албан ёсны байр сууриа илэрхийлж байна.

АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, “Намрын чуулганы хугацаанд нүүрсний сонсгол хийсэн. Гэвч хэдхэн тээврийн компанийг хулгайч мэт харагдуулаад дууссан. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ЗГ-ын гишүүд нь өөрсдөө эсэргүүцээд хоорондоо хэрэлдээд сууж байна. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн асуудал. Түүнчлэн сонгуулийн хууль үйлчилж эхэлсэнтэй холбогдуулаад сонгуулийн хууль зөрчиж байж магадгүй мэдээллийг иргэд АН-д ирүүлж байна. Тухайлбал хөнгөлөлттэй байр зарах, сонгогдсон гишүүд тойргоо андуурч тайлангаа тараагаад явна. Баянхонгороос сонгогдсон гишүүн Архангайд тайлан тараах жишээтэй. Энэ мэтээр сонгуулийн хууль зөрчсөн талаарх мэдээллүүд ирсээр байна. Эдгээр сонгуулийн хууль зөрчиж буй гишүүд нэр дэвшсэн тохиолдолд СЕХ-нд гомдол гаргаж мэдүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө