А.Ариунзаяа: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан ч хэрэгжихгүй байгаа нь улс төрийн тогтолцоотой холбоотой /ВИДЕО/

А.Ариунзаяа: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан ч хэрэгжихгүй байгаа нь улс төрийн тогтолцоотой холбоотой /ВИДЕО/

Монгол улс 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоороо “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж байсан бол эдүгээ 22 жилийн дараа дээрх үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажил эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Нийслэл дэх хүн амын хэт төвлөрөл, түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол, нийгмийн үйлчилгээний хүртээмжийн асуудал, орон нутаг дахь ажиллах хүчний хомстол, эдийн засгийн төрөлжилт алдагдаад буй зэрэг харилцан адилгүй байдлыг тэнцвэржүүлэх, хурдацтай хөгжлийг эрчимжүлэхийн тулд Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлэх нь  зүйтэй гэж, эртэмтэд судлаачид үзсэн байна. Энэ хүрээнд 21 аймгийг газар нутгийн байршил болон бусад хүчин зүйлсийг харгалзан хөгжлийн зургаан бүсэд хуваажээ.

  1. Баруун бүс – Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий
  2. Хойд бүс-Булган, Орхон, Хөвсгөл
  3. Зүүн бүс – Дорнод Сүхбаатар, Хэнтий
  4. Хангайн бүс – Архангай, Баянхонгор, Өвөрхангай
  5. Говийн бүс – Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь,
  6. Төвийн бүс – Дархан –Уул, Сэлэнгэ, Төв

Бүсчилсэн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”-ийг  ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.  Тус форумын өмнө хөгжлийн бүс тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулж, бүсийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөц боломж, давуу талаа тодорхойлон зөвлөлдөж байна. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Баруун бүсийн хэлэлцүүлгээр эхэлж байгаа юм. 

Энэ үеэр МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунтуяагаас бүсчилсэн хөгжлийг дэмжих МАН-ын бодлогын талаар тодрууллаа.

ҮЗЭХ: