Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг шүүх хурал дөрөв дэх өдрөө хаалттай үргэлжилж байна

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг шүүх хурал дөрөв дэх өдрөө хаалттай үргэлжилж байна

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс ТавантолгойХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.01.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Дээрх хэрэгт холбогдуулан нэгдүгээр сарын 15-нд болсон шүүх хурлын үеэр зарим шүүгдэгч нарын зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргаж, улмаар шүүх уг хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хаалттай үргэлжлүүлсэн юм. Улмаар өнөөдрийн шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэх, судлах процесс хаалттай горимоор үргэлжилж байна гэж Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн шүүхээс мэдээллээ.