ВИДЕО: "Хятадын нүүрсний бүлэглэлтэй прокурорууд хуйвалдаж хэрэг үүсгэн шүүж байна" хэмээн мэдэгдсэн З.Энхболд нарыг өнөөдөр шүүнэ

ВИДЕО: "Хятадын нүүрсний бүлэглэлтэй прокурорууд хуйвалдаж хэрэг үүсгэн шүүж байна" хэмээн мэдэгдсэн З.Энхболд нарыг өнөөдөр шүүнэ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.01.19/ болно. 

Уг шүүх хурал өчигдөр болохоор товлогдсон ч гэрчүүд ирээгүй. Тэднийг шүүх хуралд оролцуулах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгч гаргаж улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, таван гэрчийн хоёроос нь татгалзаж, шүүх өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Бид уг шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.

Ташрамд сонирхуулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүгдэгч З.Энхболд 12 дугаар сарын 27-ны өдөр болохоор товлогдсон шүүх хурлын үеэр дараах ярилцлагыг өгч байсан юм. 

ВИДЕО: