ТОДРУУЛГА: Сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой гомдлыг нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн

ТОДРУУЛГА: Сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой гомдлыг нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой. Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж заасан. Тогтоолын төсөлд сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6 нийт 13 байхаар тусгасан юм. 

Тодруулбал,

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон" хэмээв. 

Тэгвэл нэр бүхий иргэд сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан гэх мэдээлэл бий. Энэ талаар Үндсэн хуулийн цэцээс тодруулахад "10 гаруй хоногийн өмнө УИХ-ын Сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн" гэлээ.