АН-д төлөөний хүмүүсээ сайтар байрлуулсан Х.Баттулга тус намаас явахгүй бол, З.Энхболд идэвхжиж АН-ын залуучуудыг цуглуулан уулзах болжээ

АН-д төлөөний хүмүүсээ сайтар байрлуулсан Х.Баттулга тус намаас явахгүй бол, З.Энхболд идэвхжиж АН-ын залуучуудыг цуглуулан уулзах болжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн хүмүүсээ дагуулан АН-аас "өрх тусгаарлан" гарч, улс төрийн өөр нам байгуулах гэж байгаа гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Х.Баттулгын ойрын эх сурвалжууд үүнийг үгүйсгэж байна.

Тодруулбал, түүний төлөөний хүн Т.Батцогт нийслэлийн АН-ын хороог, мөн Б.Ган-очир нь Ардчилсан залуучуудын холбоог удирдаж, улмаар АН-ын жагсаалтад өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлэх квоттой болсон тул Х.Баттулга өнөөдөр тийм ч амархан АН-аас "өрх тусгаарлах"-гүй гэнэ.

Харин нөгөө талд З.Энхболдын АН дахь улс төрийн үйл хэрэг идэвхжиж, АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны зарим гишүүд, эмэгтэйчүүдийг цуглуулан уулзалт хийж Засгийн газраас өргөн барьсан "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн талаар байр сууриа илэрхийлж улс төр хийсэн байна. Энэ бүхнийг АН-ын зарим гишүүд, "Х.Баттулга, З.Энхболд нар нэгдчихлээ" хэмээн дүгнэж байгаа бол, нөгөө хэсэг "Завтай хэдэн өвөө нар" сонгууль дөхөөд АН-аар эргэлдэж эхэллээ хэмээж байгаа аж.